Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хогийн ургамал, хортон шавьж ихээр гарч байгаатай холбогдуулан жимс жимсгэнэ тариалагчдыг жимсэндээ хор цацаж, устгахыг анхаарууллаа.
Энэ талаар тус аймгийн ХХААГ-ын ерөнхий агрономич Т.Пүрэвмаа "Энэ жил Увс аймгийн хэмжээнд 771 га талбай жимс жимсгэнэ тариалсан байна.Тариалан эрхлэгчид маань ургацаа арвин авахын тулд хогийн ургамал, хортон шавьжийг тухай бүрд нь устгах арга хэмжээг шуурхай авч, тохирсон хорыг нь цацах хэрэгтэй. Чацарганын болц арай гүйцээгүй байгаа тул ирэх есдүгээр сар хүртэл түүхгүй байх хэрэгтэй" гэж хэллээ.