Улсын онцгой комиссын шуурхай баг говийн бүсийн аймгуудын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангах талаар уулзалт хийж, үүрэг даалгавар өгчээ.
Монгол орны бэлчээрийн усан хангамжийн тайлангийн судалгаагаар усаар хангагдаагүй 58 сая га бэлчээр байдаг байна. Үүнээс, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн хувьд бэлчээрийн 30-50 хувь нь усаар хангагдсан ерөнхий дүгнэлт гарчээ. ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хамтран ажиллахыг Засаг дарга нарт зөвлөсөн байна.
Мөн Говийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг аймаг, сумын удирдлагуудад үүрэг болгожээ.