Увс аймгийн Цагаанхайрхан сум шинэ соёлын төвтэй болжээ. Барилга нь шаардлага хангахаа больсон, ашиглалтын хугацаа нь дууссан, эсвэл зориулалтын бус газарт соёл, урлагийн үйл ажиллагаа явуулдаг аймаг, сумуудад соёлын төв барих санаачилгыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017 онд гаргаж, шат дараатай хэрэгжүүлж байгаа юм. Цагаанхайрханы соёлын төвийн зураг төслийг “Өлзий иш” компанийнхан гаргажээ. Барилгын ажлыг “Турлиахт” компанийнхан 2018 оны наймдугаар эхлүүлж, өнгөрсөн сарын сүүлчээр бүрэн дуусгасан байна. Уг барилга нь газар хөдлөлийн есөн баллыг тэсвэрлэх чадалтай аж. Мөн галд тэсвэртэй материалаар дулаалсан, үзвэрийн танхимын хана нь дуу тусгаарлагчтай гэнэ. Соёлын төв нь музей, номын сан, интернэт танхим, үзвэр, бүжгийн танхимаас бүрдсэн бөгөөд 240 суудалтай юм байна.
Бэлтгэсэн: М.Оч