БНХАУ-ын бүх сэтгүүлчид АНУ-ыг орхиход хүрвэл Бээжин хариу арга хэмжээнүүдийг, тэр дундаа Хонконгт суугаа Америкийн сэтгүүлчдийн эсрэг авах болно" гэж “Global Times” сонины ерөнхий редактор Ху Шижин мэдээллээ. Тэрбээр "Америкийн тал БНХАУ-ын сэтгүүлчдийн визийг сунгаагүйгээс үүдэн тэдгээр сэтгүүлчид АНУ-ыг орхих хэрэг гарах нь гэсэн хамгийн муу нөхцөл байдалд Хятадын тал бэлдээд байна. Энэ тохиолдолд Бээжин хариу арга хэмжээ авах болно. Тэр дундаа Хонконгт байрладаг Америкийн сэтгүүлчдийг хамрана"гэж Твиттертээ бичсэн байна. Коронавирусийн цар тахлын талаар хэвлэл мэдээллийнхэн хэрхэн мэдээлэлж байгаа асуудлаар хоёр улсын харилцаа улам хурцдаад байгаа юм . АНУ Хятадын талаас зарим төрийн хэвлэл мэдээллийн хэрэглэлийнхээ Америкийн нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа сэтгүүлчдийн тоог багасгахыг шаардсан аж. Энэ нь Хятадын 60 сэтгүүлчийг тус улсаас албадан гаргахад хүргэжээ. Хариуд нь Бээжин БНХАУ-д ажиллаж байгаа “New York Times, Wall Street Journal, Washington Post сонины ажилтнуудаас сэтгүүлчийн үнэмлэхээ хураалгахыг шаардаж тус улсыг орхин гарахыг албадсан байна. Үүнээс гадна АНУ, БНХАУ харилцан хоёр талын сэтгүүлчдэд тавих шаардлагаа улам чангатгажээ. Тухайлбал хэвлэлийн мэдээллийн товчооны нийт ажилтнуудын тоо, санхүү болон бусад үйл ажиллагааныхаа талаар тайлагнаж байхыг шаарддаг болсон аж.