SpaceX компанийн анхны хувийн сансрын хөлөг “Crew Dragon” Атлантын тэнгисийн Мексикийн булан орчим буултаа хийжээ. Хөлгийг NASA-ийн нисгэгчид Даг Херли, Боб Бенкин нар жолоодож явсан байна. “Crew Dragon” сансрын капсул дэлхий рүү цагт 28 мянган км-ийн хурдтайгаар бууж, Цельсийн хоёр мянга хүртэлх хэмийг даван туулжээ. Агаарын давхаргад орсны дараа тусгай шүхэр дэлгэгдэж хурдыг сааруулсан аж. SpaceX болон NASA тус хөлөг онгоцыг өнгөрсөн тавдугаар сарын 30-нд хөөргөжээ. "Crew Dragon"-ны нислэг нь 2011 оноос хойш анх удаагаа АНУ-д үйлдвэрлэсэн хөлгийг Америкийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн жолоодлогот нислэг болов. Өмнө нь NASA-ийн нисгэгчид Олон улсын сансрын станц руу Оросын “Союз” хөлөг онгоцыг ашигладаг байжээ. Нэмж дурдахад Crew Dragon сансарт хүмүүсийг гаргасан анхны хувийн сансрын хөлөг болжээ. Crew Dragon хөлөг онгоц Дэлхийд амжилттай буцаж ирсэнд Элон Маск өөрийн байгуулсан SpaceX компани болон НАСА-д баяр хүргэжээ.