Өнгөрсөн Бямба гарагт /2020.08.01/ Германы нийслэл Берлин хотод цар тахлын эсрэг авч буй хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болжээ. 20 мянга гаруй хүн оролцсон жагсаал эмх замбараагүй байдал болон даамжирсан байна. Эсэргүүцэгчид цар тахлын улмаас тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг шаардан тайван жагсаж, цагдаа нар хүмүүсийг амны хаалтаа зүүж, хоорондоо 1,5 метрийн зай барихыг сануулж байжээ. Гэвч жагсагчид цагдаа нарын шаардлагыг биелүүлэхгүй байсан тул жагсаал зохион байгуулагчдыг буулгаж эхэлсэн хэмээн цагдаагийн газраас мэдэгдсэн байна. DW агентлагийн мэдээлж буйгаар хууль сахиулагчид жагсаал зохион байгуулагчдыг тайзан дээрээс хүчээр буулгасны дараа цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Мөргөлдөөний үеэр 45 цагдаа гэмтжээ.