Японы Фукушима мужийн Корияма хотод нэгэн зоогийн газарт хий дэлбэрсний улмаас нэг хүн нас барж 17 хүн бэртжээ. Энэ тухай Японы NHK суваг мэдээлэв. Цагдаа нарын мэдэгдэж буйгаар уг зоогийн газар коронавирусийн халдварын улмаас дөрөвдүгээр сараас хойш ажиллаагүй аж. Энэ хооронд эзэд нь зоогийн газартаа засвар хийн энэ Баасан гарагт нээх гэж байжээ.Осол болсон газраас 100 метр орчмын зайд оршдог орон сууцнуудын цонх хагарч, мөн банкны хана, дээвэр нурж хэд хэдэн үйлчлүүлэгчид гэмтжээ. Дэлбэрэлт болсон зоогийн газар бүрэн устан аж.