Баян-Өлгий аймагт хонины нэг кг махыг 8000, үхрийнхийг 8750 төгрөгөөр өнгөрсөн долоо хоногт борлуулжээ. Харин Хөвсгөлд хонины мах нэг кг нь 12 000, үхрийнх 14 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь орон нутагт хонь, үхрийн махыг хамгийн өндөр болон хямд үнээр борлуулсан дүн болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Түүнчлэн Баян-Өлгийд нэг литр сүүг 1350 төгрөгөөр үнэлсэн нь хамгийн хямд бол Дундговь аймагт 2500 буюу хамгийн өндөр үнэтэйд тооцогдов. Ташрамд дурдахад, АИ-92 бензин нэг литрийг нь Сүхбаатар аймагт 1533 төгрөгөөр зарж байгаа нь орон нутаг дахь хамгийн өндөр дүн бол Дархан-Уул аймагт 1406 буюу хамгийн хямд аж.
Бэлтгэсэн: Б.Бүжмаа