Энэтхэг-Хятадын харилцаа улам хурцдаж байгаатай холбогдуулан Энэтхэгийн цэргийн хүчин байлдааны МиГ-29К сөнөөгч онгоцнуудаа Хятадтай залгаа хил рүү татаж байгаа тухай “Hindustan Times” сонин эх сурвалжийг дурдан мэдээлэв. Үүнээс гадна тус сонины мэдээлж буйгаар саяхан Энэтхэг, Хятадын хилчдийн хооронд мөргөлдөөн болсон холбооны Ладакхын нутаг дэвсгэрт P-8I Neptune тэнгисийн цэргийн онгоц тагнуулын ажиллагаа явуулж байгаа аж. Энэтхэг улс Орост үйлдвэрлэсэн МиГ-29К сөнөөгч онгоц 40 гаруй байдаг бөгөөд яг хэдэн онгоц тус хил руу татагдсан нь одоогоор тодорхойгүй байна. 5-р сарын эхээр Ладакх мужид 250 орчим Энэтхэг, Хятад цэргүүд оролцсон мөргөлдөөний дараа тус бүс нутагт байдал хурцдаад байгаа юм.