ОХУ-д гарган авсан Соvid-19 бэлэн болсон тухай тус улсын Балан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд Руслан Цаликов мэдэгджээ. Тэрбээр “Аргументы и Факты” сонинд өгсөн ярилцлагадаа ““Манай цэргийн мэргэжилтнүүд болон Гамалейн нэрэмжит халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрдэмтдийн хийсэн туршилтын үр дүнгийн эцсийн үнэлгээ хийгдсэн. Туршилтад орсон сайн дурынханд бүгдэд нь эсрэг биет үүсэж бүгд эмнэлгээс гарсан. Тэдний биеийн байдал сайн байна. Ийнхүү шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг манай дотоодын анхны вакцин бэлэн боллоо" гэжээ. Үүний зэрэгцээ тус улсын Эрүүлийг хамгаалах яамнаас тус вакцины эмнэл зүйн туршилт төгсөх шатандаа орж байгааг мэдээлэлжээ. “Туршилт дууссаны дараа вакциныг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулав.