Ажиглагч, судлаачид энэ жил манай оронд шинэ зүйлийн гурван шувуу илрүүлж, албан ёсоор бүртгүүлсэн. Тэгвэл судлаач С.Түвшинтөгс наадмын өдрүүдэд long billed plover хэмээх бас нэг шинэ зүйлийг Дорнод аймгийн Ташгайн таван нуур орчмоос илрүүлж, “Монгол орны шувуудын зүйлийн жагсаалт”-д нэмжээ. Ингэснээр манай улсад бүртгэлтэй шувууны тоо 514 болов. Үүнээс өмнө barnacle goose, chestnut thrush (монгол нэр оноогоогүй), black-necked crane буюу хар хүзүүт тогоруу зэрэг шувуу манай оронд анх удаа иржээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл