Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өчигдөр дэлхийн хэмжээнд 226 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал,
АНУ-д өчигдөр 67,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 947 хүн нас баржээ. Нийт халдварын тоо 3 сая 483 мянга болсноос 136 мянга 900 гаруй хүн нас барсан байна.
Бразил Улсад пүрэв гарагийн байдлаар 45,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,322 хүн нас баржээ. Нийт батлагдсан халдвар өссөн дүнгээр хоёр сая гаруй болж, 46,600 гаруй хүн нас барсан байна.
БНЭУ-д өчигдөр 32,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 968,000 гаруйд хүрчээ.
Казахстан Улсад долдугаар сарын 16-ны байдлаар 1,674 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас баралт шинээр бүртгэгдээгүй байна. Нийт халдвар өссөн дүнгээр 63,100 гаруй болжээ.
Австрали Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 330 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ.
БНСУ-д өчигдөр 60 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдлээ.
БНХАУ-д пүрэв гарагийн байдлаар шинээр 10 тохиолдол батлагдсан байна.