Монголын хөлбөмбөгийн холбооны энэ жилийн Үндэсний дээд лигийн тэмцээн өчигдөр “SP falcons”, “Дэрэн” багийн нээлтийн тоглолтоор эхэллээ. Солилцоо наймааны цонхоор Монголын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ буюу 20 сая төгрөгт хүрч “SP fal-cons” багтай нэгдсэн М.Жансерик өөрийн 11 жил хүчин зүтгэсэн “Дэрэн” багийнхныхаа эсрэг тоглох нь. Тус баг солилцоонд тун идэвхтэй оролцож “Эрчим”-ээс 2017 оны Алтан бөмбөгийн эзэн М.Төгөлдөр, “Дэрэн”-гээс өнгөрсөн жилийн Алтан бөмбөгийн эзэн Х.Цэнд-Аюуш нарыг эгнээндээ нэгтгэсэн байна. Тэгвэл супер цомын тоглолтод “Улаанбаатар сити” болон “Хаан хүнс-эрчим” баг өрсөлдөнө. “Эрчим” баг “Хаан хүнс”-тэй нэгдэж, “Хаан хүнс-эрчим” нэрийн дор дээд лигт өрсөлдөх бол “Улаанбаатар сити” баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн арвин түүхтэй багийн эсрэг хийх юм. Тус хоёр багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал холбож байгаа. Тэрбээр “Улаанбаатар сити” багтай 2019 оны лигт түрүүлсэн бөгөөд энэ жилээс бууриа сэлгэн “Хаан хүнс-эрчим”-д нэгдэв.