Хэнтий аймагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өрх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор 25 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломж бүрдсэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Уг зээл нь хоёр жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй аж. Зээлд хамрагдахыг хүссэн өрх, аж ахуйн нэгж ирэх сарын 15-ны дотор Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт төслийнхөө мэдээллийг ирүүлэх ёстой юм. Жижиг, дунд бизнес эрхлэгч ангиллын аж ахуйн нэгжүүдийн жилийн орлого 2.5 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй, айл өрхүүдийн хувьд бусад зээлийн өргүй байх шаардлага тавьжээ. Дээрх зээлийг Францын хүнсний тусламжийн сангаас санхүүжүүлдэг гэнэ. Уг сан нь мал аж ахуй эрхлэн, хүнс үйлдвэрлэж, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад дэмжлэг үзүүлж, хүү багатай, бичил зээл олгодог юм байна.