Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг энэ сарын 26-ны өдөр хэлэлцэх байсан ч, хугацааг нь наашлуулж өнөөдөр 14:00 цагаас нээлттэй явуулахаар болсон. Түүнийг өнөө өглөө цагдан хоригдож буй Хорих 461-р ангиас нь хуяглан, холбогдох шүүхийн байранд нь хүргэсэн билээ.
Шүүх хурал нээлттэй болно гэгдэж байсан ч хаалттай явагдаж, 15.50 орчим цагт хуралдаж дууслаа. Үүгээр Б.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ.