Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд дөрөв хоног өнгөрч байна. Тэгвэл Ардчилсан намаас Дархан хотод нэр дэвшиж байгаа Н.Мөнхдаш сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдэд урлагийн тоглолт үзүүлжээ.
Тодруулбал, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 48.1.2-т "Сонгуулийн үеэр нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөн байна.
Сонгуульд 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигч өрсөлдөж байна. Санал авах өдөр зургадугаар сарын 24-ний өдөр болно.