Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хаалттай хуралдлаа.
БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ "192 орон үндэсний хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Дэлхий нийтэд 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна.
Манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-нд хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ" гэсэн мэдээллийг өглөө.