УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар сонгуулийг хойшлуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Мөн сонгуулийг явуулахдаа аюулгүй байдлыг хангах, зохих үйл ажиллагааг Засгийн газраас зохион байгуулахаар ярилцсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ.
УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдрөөр товлоод байгаа. Хэрэв энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулбал түүнд зориулагдсан зардлыг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах юм.