УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн ууган хүү Б.Ганхөлөг АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, АН-ын Гадаад Харилцааны Хэлтсийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн ажээ. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд тус намаас Өвөрхангай аймагт нэр дэвших гэнэ.
Түүний эцэг Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан билээ. Уг хэрэг одоо ч шийдэгдээгүй байна. Энэ оны нэгдүгээр сард Б.Ганхөлөг эцгийнхээ үйл хэргийг цаашид үргэлжлүүлнэ хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.
Ийнхүү тэрбээр аавынхаа шийрийг хатаахаар улс төрд хөл тавьж байгаа бололтой.