УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр цар тахалтай холбоотойгоор онцгой горимоор ажиллаж буй УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгье.
Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг гурван хоногийн дотор хэлэлцэн баталлаа. Цар тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд байнгын хороодын дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж байгаа.
Цар тахлын үед УИХ онцгой горимоор ажиллаж байна. Цахим хуралдааны орчин бүрдүүлэх, онцгой нөхцөлд хялбаршуулсан журмаар шуурхай хуралдах дэгийг баталлаа.
УИХ, Засгийн газрын тухай хуулиуд бэлэн болчихсон. Дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Жишээ нь, ноолуурын үнийг барьж тогтоох аргагүйгээр өдөр өдрөөр хямарч өөрчлөгдөж байна. Зах зээлийн төлөв байдал байнга өөрчлөгдөж байгаа.
Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцөлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж тооцож байна.
Мөн Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Цар тахлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж байна. Хуулийн төслийн саналыг Засгийн газарт хүргүүлнэ. Энэ хуулиар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлнэ" гэв.