Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна.
Энэ дагуу Улсын онцгой комиссын шуурхай штаб яг одоо энэ асуудлаар хуралдаж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин сануулж байгаа юм.