УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд "Бид одоо байгаа хуулийнхаа хүрээнд асуудлыг шийдэх ёстой. Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлыг зарласан тохиолдолд цахимаар хуралдана гэсэн хууль байгаа. Тусдаа хууль байх шаардлагагүй. Олуулаа нэг газар удаан суумааргүй байна. Өнөөдөр техник нь бүрэн шийдэгдсэн. Бид далан зургуулаа. Өнөөдөртөө багтаж асуудлаа шийдэхгүй бол ажил явахгүй. Яаж хуралдах, яаж саналаа өгөхөө мэдэхгүй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.