Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг эх орондоо ирсэнтэй холбогдуулан иргэд, улстөрчид янз бүрийн байр суурь илэрхийлсээр байна. Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл "Элбэгдорж, 90 оны Элбэгээ хэвээрээ байна! “Х.Баттулгын шүүхийн урилга”-аас айхгүй ирж, ардчиллаа хамгаалан тэмцэхээр ирж байна! Ардчилагчдыг шоронгоор айлгаж чадахгүй гэдгийг Гүржийн туршлага харуулсан. Ардчилагчид шоронгоос бүгд Мандела болон гарч ирдэг юм! Тэгэж ард-аа аврана" хэмээн жиргэсэн байна.