Хөл хорионы улмаас иргэдийн амьдрал, аж ахуй нэгжүүдийн бизнес хүндхэн байгаа. Үүнтэй холбогдуулан өчигдөр Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, долоон зүйл бүхий шийдвэр гаргасан. Тэгвэл саяхан АН-ын даргын зөвлөх болоод буй З.Энхболд дээрх шийдвэрийн талаар ингэж бичжээ.
"Хүрэлсүхийн оронд би байсан бол бүх айлын (100000 байх) ипотекийн төлбөрийг 1 жилээр хойшлуулж 400 тэрбум төгрөгийг иргэдийнхээ гар дээр үлдээнэ. Улсын төсөвт тодотгол хийхгүйгээр хийж болох ажил" гэв.
Ташрамд дурдахад, З.Энхболд нь энэ жил сонгуульд өрсөлдөх зорилгоор ЕТГ-ын даргын албан тушаалаа Ө.Шижирт хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр одоогоор АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөх хийж байгаа бөгөөд сонгуулийн кампанит ажилдаа бэлдэж байгаа аж.