Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх үеэрээ сонгууль, төсөвтэй холбоотой асуудлаар тайлбар хийлээ.
Тэрбээр "Төсөвт тодотгол хийхгүй. Тодотгол хийснээр бүтээн байгуулалтын ажил зогсож, иргэдийн ажлын байр буурах үр дүн гарна.
Сонгуулийн тухайд одоогоор манай улсад сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй байна. Цагийн байдал өөрчлөгдөөд бидний тооцоолж байснаас өөр нөхцөл үүсвэл дахиж энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Өнөөдөр халдварын дэгдэлт гарсан БНСУ сонгуулиа хойшлуулах талаар яриагүй байна.
Мөн Засгийн газар огцрохгүй, бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдах хуулиуд гарна. УИХ хууль баталбал Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй" хэмээлээ.