Улсын Онцгой комиссын 14 дэх удаагийн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас болно гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Өнөөдрийн хуралдаанаар иргэдийн тусгаарлах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
УОК-оос 13 дахь удаагийн хуралдаан гуравдугаар сарын 20-ны баасан гарагт болж өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан.
Ингэснээр бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, олон улсын нислэг, хил хаах хугацааг сунгасан юм.