“Түмэн тэмээний баяр” өвлийн аялал жуулчлалын арга хэмжээг 23 дахь удаагаа гуравдугаар сарын 6-7-нд зохион байгуулах болжээ. Эл арга хэмжээ нь хоёр бөхтэй тэмээн сүргийг хамгаалах, тэмээчин ардын уламжлалт соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлан, таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. Баярын үеэр тэмээтэй жагсаал, тэмээн поло, шагайн харваа, буухиа, тайлаг, ат болон торомны уралдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм байна. Дэлхийд хоёр зүйлийн тэмээ байдгийг уншигчид андахгүй. Үүнээс хос бөхтэй нь нийт тэмээний ердөө 10 хувийг л эзэлдэг, ховор амьтан.
Бэлтгэсэн: Э.Аз