Бразилийн холбооны шүүх ерөнхийлөгч асан Луиса Инасиу Лула да Силвад оноосон ялын хэмжээг нэмэн нийт 17 жил хорих болжээ. “Холбооны шүүхийн комисс ерөнхийлөгч асан Луиса Инасиу Лула да Силва авилга авсан, мөнгө угаасан хэрэгт буруутгасан яллах тогтоолыг санал нэгтэйгээр батлан 17 жил нэг сар, 10 хоног хорих боллоо” гэж тус байгууллагыг мэдэгдэлд бичсэн байна. Луиса Инасиу Лула да Силва 2018 онд өөр хэргээг буруутай гэгдэн нэг 1 жил 7 сарын хугацаатай шоронд хоригдох ял авсан юм.