Өнгөрсөн ням гарагт /2019.11.24/ Румынд ерөнхийлөгчийн 2-р дугаар шатны сонгууль болов. Румыны бодлого дүгнэлтийн институтийн мэдээлснээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Клаусу Йоханнису 66,5% -ийн саналаар дахин сонгогджээ. Йоханнисын өрсөлдөгч Ардчилсан-Социал намаас нэр дэвшигч Виорика Дэнчилэ 33,5%-ийн санал авчээ.