АНУ сүүлийн үед олон улсын тогтсон хэм хэмжээнд харшилсан нэг талын үйлдлээрээ дэлхийн тогтворгүй байдлын гол эх үүсвэр болж байгаа талаар БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай Нагоя хотод болсон Их 20 Гадаад хэргийн сайд нарын чуулганы үеэр Нидерландын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа хэлжээ. “АНУ-ын удаа дараагийн нэг талын болон протекционист үйлдэл дэлхийн олон талт тэр дундаа худалдааны механизмыг алдагдуулж байна. Тэд дэлхийн тогтворгүй байдлын хамгийн том хүчин зүйл хэдийнээ болжээ” гэж түүний хэлснийг Хятадын Гадаад хэргийн яамны сайт уламжлав. Ван Игийн үгээр АНУ дэлхийн хамгийн том гүрний хувьд манай гараг дээрх энх тайван, дэг журмыг хадгалах том хариуцлага үүрч байгаагаа мэдэх ёстой аж. Мөн тэрбээр АНУ сүүлийн үед Хятадын компаниудад дарамт үзүүлж , “их гүрний дээрэнгүй үзлээр илт хандахын” зэрэгцээ “БНХАУ гүтгэхийг оролдож” мөн “Хонконгийн тогтвортой байдлыг алдагдуулж” байгааг сайд цохон тэмдэглэжээ. “Үүгээрээ АНУ олон улсын үндсэн зарчим болох НҮБ-ын дүрмийг зөрчиж байна” гэж Ван И дүгнэсэн байна.