Өчигдөр /2019.11.23/Их 20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт Японы Нагоя хотод болж өндөрлв. Гадаад хэргийн сайд нар дэлхийн худалдааны байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлт мөн Африк тивийн орнуудын хөгжлийн асуудлаар ярилцжээ.Үүнээс гадна Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэл,томоохон дижитал компаниудын татварын тухай сэдэв хэлэлцсэн асуудлуудын нэг байлаа. Энэ удаагийн Их 20-ийн уулзалтад Вьетнам, Египет, Испани, Нидерланд, Шинэ Зеланд, Сенегал, Сингапур, Таиланд болон Чилийн Гадаад хэргийн сайд нар урилгаар оролцсон байна. Уулзалт дуусахаас өмнө Их 20-ийн уулзалтын тэргүүлэгчийн бүрэн эрхийг Японоос Саудын Арабад шилжүүлэх ёслол болов. Дараагийн Их 20 ийн дээд хэмжээний уулзалт ирэх 11-р сард Эр-Риядад болох аж.