АНУ дахь “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч
ОХУ-ын Екатеринбург хотод есдүгээр сарын 9-нд эхэлсэн сонирхогчдын боксын ДАШТ-ий 52 кг жинд өрсөлдсөн манай Х.Энхмандах өнөөдөр Казахстаны С.Бибоссиновтой тун сайн тулалдсан ч рингний хажуугийн таван шүүгчийн 2:3 (28:29, 29:28, 28:29,28:29,30:27) гэсэн оноогоор ялагдлаа. Тав дахь шүүгч манай боксчинд 30:27 гэсэн оноо өгснийг харахад л Х.Энхмандах илүү байсан.
63 кг жингийн тулаанд Б.Чинзориг БНХАУ-ын Шань Жунтай тулалдаж , илт илүүрхэн 5:0 (29:28,29:28,29:28,29:28,29:28) оноогоор буюу хажуугийн таван шүүгч санал нэгтэйгээр ялалт байгууллаа.
Бэлтгэсэн: Ц.Энхтүвшин