-Дүүрэг бүрт нэг цонхны үйлчилгээний цэг байдаг ч хэрэгцээтэй бичиг баримтаа бүрэн авч чаддаггүй. Нэг цонхны үйлчилгээнээс яг ямар үйлчилгээ авч болдог юм бэ?
У.Идэр (Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн)
-Чингэлтэй дүүргийн нэг цонхны үйлчилгээний төв 2009 оны дөрөвдүгээр сараас эхлэн иргэдэд үйлчилж эхэлсэн. Одоогоор Улсын бүртгэлийн газарт хамаарах, иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг зонхилон үзүүлдэг. Иргэдэд төвөг удахгүйн үүднээс газар зохион байгуулалт, татварын хэлтэс зэрэг нь 100 хүрэхгүй метрийн зайтай үйл ажиллагаа явуулдаг. Мөн манай дүүргийн 19 хороо нэг цэгийн үйлчилгээтэй. Тиймээс иргэд харьяа хорооноос нэг цэгийн үйлчилгээгээ авах боломжтой.
О.Нямбат (Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга)
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул