Улаанбаатар хот, 2019 оны 8-р сарын 21
Аялал зугаалгын улирал үргэлжилж байна. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудаар аялахдаа автомашиныхаа шатахууныг хөнгөлөлттэй үнээр худалдан авч, мөнгөө хэмнэх боломжийг ХААН Банк харилцагчдадаа санал болгож байна.
Иргэд та бүхэн 2019 оны 8-р сарын 21-нээс эхлэн ХААН Банкны бүх төрлийн картаараа орон даяар байрлах “Магнай трейд” ХХК-ийн үндсэн ШТС-аас шатахуун худалдан авахдаа литр тутамд 50 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
“Магнай трейд” ХХК-ийн хувьд орон даяар нийт 166 ШТС-тай бөгөөд тэдгээрээр дамжуулан шатахуун, тос тосолгооны материалыг 24 цагийн турш тасралтгүй үйлчлэн хангадаг газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд манлайлагч компаниудын нэг билээ. Та Магнай Трейд ХХК-ийн үндсэн салбаруудын байршлыг www.mtgroup.mn сайтаас аваарай.
Энэ дашрамд дуулгахад, уг хөнгөлөлт байгууллагын бус, иргэдийн жижиглэн худалдан авалтад хамаарах төдийгүй зөвхөн ХААН Банкны Пос машин дээр ХААН Банкны картаа уншуулсан тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэх юм. Харин мөнгөн талон, шатахууны хуудас, МТ карт, Upoint карттай хэрэглэгчийн борлуулалт болон байгууллагын регистрээр баримтаа гаргуулсан тохиолдолд уг хөнгөлөлт хамаарахгүй гэдгийг бүү мартаарай.