-Орон сууцны хороолол дундах зарим авто замыг өнгөрсөн сарын 26-наас нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон. Энэ нь түр зуурын зохицуулалт уу. Эсвэл цаашид үргэлжлэх үү?
- Б.БОЛД (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн)
-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, дүүргүүдээс гаргасан санал, хүсэлтийг харгалзан уг ажлыг хийсэн. Орон сууцны хороолол дундах замуудаар жолооч нар зөрөхдөө маргаан үүсгэх, зохиомол түгжрэл бий болгох зэрэг хүндрэл байнга гарч, оршин суугчдын тав тухыг алдагдуулсан гомдол манайд байнга ирдэг. Тиймээс зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон. Шийдвэр гарснаас хойших нэг сарын хугацаанд иргэдэд энэ талаар танилцуулж, мэдээлэл түгээнэ. Энэ хугацаанд зохицуулалтыг зөрчсөн жолоочийг торгохгүй. Цаашдаа энэ ажлын үр дүнг харгалзан үргэлжлүүлэх, эсэхийг шийднэ. Нэг чигийн хөдөлгөөнд оруулсан замуудад зөрчил гарах нь, бас оршин суугчдаас гомдол ирэх нь цөөрсөн үр дүн одоогоор харагдаж байна. Мөн замын ачаалал ч буурсан.
- Ч.ЧИМЭДБАТ (Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч)