Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх гэрээг өнгөрсөн баасан гарагт баталгаажууллаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо буюу Ногоон нуур орчимд БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барих болов. Хоёр жилийн өмнөөс яригдсан уг төслийн хэлэлцээрийг эцэслэн баталж Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ын Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юнжан нар гарын үсэг зурсан юм.
Ингэснээр манай тал газар чөлөөлөх, барилгын ажлын зураг, төслийг боловсруулах, дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн гэнэ. Бүтээн байгуулалтыг ирэх орны дөрөвдүгээр сараас эхлүүлэх аж.