Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэлтүүлгийг шинэчилжээ. Ингэснээр барилдаан хойшилсон ч үзэгдэх орчны асуудалд саад учрахгүй аж. Мөн сурын талбайн эргэн тойрныг тохижуулж замыг зассан байна. Нийтийн бие засах газрын тоог ч нэмжээ.
Наадмын талбай, машины зогсоол багадаж байгаа тул шинээр цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажлыг яаравчлах тухай асуудлыг албаныхан мөн энэ үеэр сөхсөн байна.