НҮБ “Тогтвортой эрчим хүчийг бүгдэд” санаачилга гаргаж “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж буй. Эл хөтөлбөрийн хоёрдугаар шатанд дэлхийн хотуудаас наймыг нь сонгож, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсны нэг нь Улаанбаатар ажээ. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2030 он гэхэд барилгын салбарын эрчим хүчийг хоёр дахин хэмнэж, зах зээлийн шинэ боломж бий болгох аж. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчны газар болон Дэлхийн нөөцийн хүрээлэн, Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргааны байгууллагуудын зөвлөл хамтран нийслэлийн барилгын эрчим хүчийг хэмнэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажил эхлүүлжээ.
Түүнчлэн Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын техникийн дэмжлэгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар жишиг орон сууцуудад эрчим хүчний аудит хийх юм байна. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт хийх боломжуудыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын зардлыг тооцох боломж бүрдэх аж.