Цаг агаарын байгууллагаас 2019 оны зургадугаар сарын 10-наас 17-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар хугацааны сүүлээр ихэнх нутгаар борооших гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 12, 16, 17-нд хална.
Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 16-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 15, 16-нд сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 16-наас сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
Харин Улаанбаатарт: