25 дугаар эмийн сан. 2019.06.10-нд 18.00 цаг
Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийслэлийн автобусны зогсоолуудад энэ сарыг дуустал ажиллах болжээ. Тэд нийтийн тээврийн хэрэгсэл түр зогсож зорчигчдоо авах зориулалттай талбайд унаа тэргээ тавиад, удаан хугацаагаар одсон, эсвэл автобус, троллейбусыг шахаж зогсон, ер нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарт анхааруулж, зөрчлөө арилгахыг шаардах юм байна. Хэрвээ байцаагчийн шаардлагыг үл тоовол хариуцлага тооцуулах “ажиллагаа” эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, автобус, троллейбусны хөдөлгөөнд саад учруулсан жолоочийн үйлдлийг зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд яаралтай шилжүүлэх нь. Тус төв журам зөрчсөн тухайн жолоочид торгуул ногдуулах аж.
Тиймээс Монгол Улсын Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн 14.8.в заалтад тусгасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22.00-06.00 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно” гэж заасан байдаг тул дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас анхаарууллаа.
Автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Таван шар”-ын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх чиглэлээс ажлаа эхэлсэн юм.
У.Тэргэл