НҮБ-ын ерөнхий чуулганаас жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль хамгаалах өдөр болгон тэмдэглэхээр тунхагласан. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Энэ жил уг өдрийг “Агаарын бохирдолтой тэмцье” уриан дор тэмдэглэнэ. Уриалгын хүрээнд БОАЖ-ын сайд 21 аймаг дахь ерөнхий боловсролын сургуулийн “ногоон пасспорт”-той бүх хүүхдийг мод тарих аянд нэгтгэж, төгөл байгуулах гэнэ. Эл аяныг зургадугаар сарын 5-нд орон даяар зэрэг эхлүүлэх юм байна.
Г.Баясгалан