Өчигдөр өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар өмнөх өдрөөс 1-4 градусаар сэрүүсч Алтай,Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-22 градус, бусад нутгаар өмнөх өдрөөсөө 2-7 градусаар дулаарч Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +28...+35 градус, бусад нутгаар +26...+31 градус хүрч халав байв.
Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэс, Туул, Тэрэлжийн голын хөндийгөөр өмнөх шөнөөс сэрүүсч 4-10 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +14...+21 градус, бусад нутгаар +9...+13 градус дулаан хонов. Ихэнх нутгаар салхи секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-16 метр хүрч ширүүсэв.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс 7-12 метр. Өдөртөө +30 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор +5...+9 градус, бусад хэсгээр +11 градус дулаан хонолоо. Харин өнөөдөр +13 градус дулаан байх бөгөөд бороо орох юм байна.