Наадамчдын зам, Энхтайваны өргөн чөлөөний дагуу шилжүүлэн суулгасан шилмүүст модны утаа тортогийг арилгах зорилгоор “Хан-Уул Агро” компанийн ажилчид, ногоон байгууламжийн мэргэжлийн инженерүүд хамтран зориулалтын хоёр машинаар угааж эхэлжээ. Шилмүүст модыг угаахад жавар нь гарсан бүлээн ус ашигладаг байна. Хэрэв хүйтэн усаар угаавал мөчир нь шарлах, хатгаа авах эрсдэлтэй. Тиймээс зохих температур хүртэл бүлээсгэсэн усаар угаах ажлыг энэ долоо хоног дуустал үргэлжлүүлэх нь.