Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр ЗДТГ-ын "А" зааланд хуралдана. Хуралдаанаар Хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонсож, "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм"-ийн төслийг батлах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг найман асуудал хэлэлцэнэ.