Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газар чөлөөлөх гурав хоногийн хугацаа өгсөн бөгөөд уг хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Иймд тус газарт баригдсан авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон, албадан буулгаж байна.