Хэнтий аймаг Бат ширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12.42 цагт хиймэл дагуулын мэдээллээр ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна.
Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, нэг автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас нэг нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, дөрвөн автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатсан байна.
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Монгол Улсаас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” гэсэн мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийн албаны хүмүүс онцолж байна.