Ихэнх нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. Иймд ой, хээрийн түймрийн цаг үеийн байдал болоод иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн хурал хийж байна.
Он гарснаас хойш 34 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Иймд цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.
Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон байна.
Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох агентлаг, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.