Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга А/65 тоот тушаал гаргаж, цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч эхэлжээ. Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрынхны мэдээлснээр “Бороо-1, 2” экспедиц энэ сарын 5, 11-нд Хушаат сумын Ногоон хунх, Түшиг сумын Хавтгай овоо зэрэг газарт цаг агаарт зориудаар нөлөөлж, үүл буудсан гэнэ.
Сэлэнгэ аймгийн зарим нутгаар энэ хавар хуурайшилт маш их, хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байгаа аж. Тиймээс цаг агаарт зориудаар нөлөөлөх аргыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.