Цаг уурын байгууллагаас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс 15-ныг хүртэлх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тус мэдээнд дурдсанаар энэ сарын 11-нд нутгийн хойд, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай байх аж.
Баруун аймгуудын нутгаар: 9-нд нутгийн зүүн өмнөд, 11-нд нутгийн хойд, 14-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 10-наас өдөртөө дулаарч Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн өмнөд, 11-нд нутгийн хойд, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 9, 12-нд хүйтэн, бусад хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 10, 12-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12, 13-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 9, 12-нд хүйтэн, бусад хугацаанд өдөртөө дулаарч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөндөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.