Цаг агаарын байгууллагаас аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тухайлбал, өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 28-нд Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Мөн Завхан болон баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурах гэнэ.
Харин нийслэлд нэгдүгээр сарын 29-нөөс огцом хүйтэрч, -16 градуст хүрэх юм байна.